Монгол Улс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 25,740 тун АНУ-ын Pfizer/BioNTech вакциныг хүлээн авахад МХЕГ, Буянт-Ухаа боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албанаас баримт бичгийн хяналт шалгалт хийж халдваргүйжүүлсэн байна.
Уг вакциныг ХӨСҮТ-ийн вакцины төв агуулахад тээвэрлэлтийн савлагаанаас гарган гүн хөлдөөгчид шилжүүлэх явцад НМХГ, Буянт-Ухаа боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албанаас шалгалт хийжээ. Ингэхэд Pfizer вакцины хүйтэн хэлхээний горим алдагдаагүйг мэдэгдлээ.
Монгол Улсад одоогийн байдлаар таван улсаас импортлогдсон, коронавируст халдвар /SARS-COV-2/-ын эсрэг дөрвөн нэрийн, нийт 510.1 мянган тун вакцин хүлээн авахад Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалт хийж ХӨСҮТ-ийн вакцины төв агуулахад шилжүүлжээ.
Эх сурвалж: МХЕГ