20 C
Ulaanbaatar
Мяг, 20 4 сар 2021 16:02:31
Нүүр хуудас Мэдээ МХЕГ: Pfizer вакцины хүйтэн хэлхээний горим алдагдаагүй...

МХЕГ: Pfizer вакцины хүйтэн хэлхээний горим алдагдаагүй…

Монгол Улс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 25,740 тун АНУ-ын Pfizer/BioNTech  вакциныг хүлээн авахад МХЕГ, Буянт-Ухаа боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албанаас баримт бичгийн хяналт шалгалт хийж халдваргүйжүүлсэн байна.

Уг вакциныг ХӨСҮТ-ийн вакцины төв агуулахад тээвэрлэлтийн савлагаанаас гарган гүн хөлдөөгчид шилжүүлэх явцад НМХГ, Буянт-Ухаа боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албанаас шалгалт хийжээ. Ингэхэд Pfizer вакцины хүйтэн хэлхээний горим алдагдаагүйг мэдэгдлээ.

Монгол Улсад одоогийн байдлаар таван улсаас импортлогдсон, коронавируст халдвар /SARS-COV-2/-ын эсрэг дөрвөн  нэрийн, нийт 510.1 мянган тун вакцин хүлээн авахад Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалт хийж ХӨСҮТ-ийн вакцины төв агуулахад шилжүүлжээ.

Эх сурвалж: МХЕГ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН