МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Н.ТҮВШИНБАЯР СОНГОГДЛОО

0
569

Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүдийн ээлжит бус хурал үргэлжилж байна.

МҮОХ-ны Ерөнхйилөгчийн сонгууль явагдаж, нэр дэвшигч Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Бээжин-2008” Олимпийн аварга Н.Түвшинбаяр нийт гишүүдийн олонхийн буюу 96,4 хувийн саналаар МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

ТАНИЛЦУУЛГА:

ОВОГ НЭР: – Шарагчин овогт Найдангийн Түвшинбаяр

ХЭЗЭЭ, ХААНА ТӨРСӨН: – 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн

ТӨГССӨН СУРГУУЛЬ, ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ: –

1992-2002 онд Булган аймгийн арван жилийн 2-р дунд сургуулийг дүүргэсэн

– 2002-2006 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг Багш дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн

– 2007-2011 онд ШУТИС-д Цахилгаан автоматжуулалтын инженер мэргэжлээр дүүргэсэн – 2018 оноос Үндэсний тагнуулын академид суралцаж байгаа

АЖИЛЛАСАН БАЙДАЛ, ОДОО ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ, АЛБАН ТУШААЛ:

– 2006 оноос Монгол улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин

– 2010 оноос “Түвшинсан” сангийн Удирдах зөвлөлийн дарга

– 2017 оноос Монгол улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх

ГАВЬЯА ШАГНАЛ:

– 2008 онд Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин

– 2017 онд Монгол улсын Төрийн дээд шагнал тэргүүн зэргийн “Чингис хаан” одон

СПОРТЫН АМЖИЛТ:

– 2007 онд Эль-Кувейтийн ААШТ-ээс мөнгөн медаль

– 2008 онд Чэжүгийн ААШТ-ээс хүрэл медаль

– 2008 онд Бээжингийн олимпийн наадмаас алтан медаль

– 2011 онд “Paris Grand Slam” тэмцээнээс мөнгөн медаль

– 2011 онд Абу Дабугийн ААШТ-ээс хүрэл медаль

– 2011 онд “Abu Dhabi Grand Prix” тэмцээнээс хүрэл медаль

– 2012онд “Paris Grand Prix” тэмцээнээс алтан медаль

– 2012 онд Лондонгийн олимпийн наадмаас мөнгөн медаль

– 2013 онд “Tokyo Grand Slam” тэмцээнээс хүрэл медаль

– 2013 онд “Jeju Grand Prix” тэмцээнээс алтан медаль

– 2014 онд “Dusseldort Grand Prix” тэмцээнээс хүрэл медаль

– 2014 онд Азийн наадмаас алтан медаль

– 2014 онд “Jeju Grand Prix” тэмцээнээс мөнгөн медаль

– 2015 онд “Qingdao Grand Prix” тэмцээнээс алтан медаль

– 2016 онд Азийн АШТ-ээс алтан медаль

– 2017 онд ДАШТ-ээс хүрэл медаль

– 2018 онд “Hohhot Grand Prix” тэмцээнээс алтан медаль

– 2018 онд Хонгконгийн Азийн нээлттэй тэмцээнээс хүрэл медаль

– 2019 оны “Hohhot Grand Prix” тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртсэн.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.