Нүүр хуудасМэдээМҮЭ: МҮЭ-ийн холбооны “Багш арга зүйч” нарыг чадавхжуулах сургалт боллоо

МҮЭ: МҮЭ-ийн холбооны “Багш арга зүйч” нарыг чадавхжуулах сургалт боллоо

Энэ сарын 23-25-ны өдрүүдэд МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөр, сургалт судалгааны төв”-өөс “ҮЭ-ийн багш арга зүйч” нарыг бэлтгэх чадавхжуулах сургалтыг ХБНГУ-ын ФЭС-тай хамтран амжилттай зохион байгууллаа.

Сургалтад ҮЭ-ийн Багш арга зүйч болох хүсэл эрмэлзэлтэй МҮЭ-ийн холбооны аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын анхан шатны идэвхтэн сонгуультан, аппаратын ажилтан 30 гаруй хүн хамрагдав.

Тус сургалтын зорилго нь МҮЭ-ийн холбооны XXIII Их хурлын шийдвэр Хөгжлийн хөтөлбөр, бодлого зорилтын хэрэгжилтийг хангахад ҮЭ-ийн багш арга зүйчдын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах зорилгын хүрээнд гишүүдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтыг зохион байгуулах тусгай арга зүйд суурилсан ур чадвартай багш арга зүйчдийг бэлтгэх оршиж буй юм.

Гурван өдрийн турш үргэлжилсэн тус сургалтаар илтгэх болон өөрийгөө илэрхийлэх ур чадвар, сургалт хөтлөлт, багшийн манлайлал, заах ур чадвар насанд хүрэгчдийн онцлог, идэвхтэй сургалтын арга зүй, орчин үеийн техник хэрэгсэл ашиглах, контент бүтээх, постер бэлтгэх, сургалтын үнэлгээний хуудас боловсруулах арга зүйг тус тус эзэмшүүлэв. Сургалтын төгсгөлд бэлтгэгдсэн дээрх багш арга зүйч нар танхим болон видео хэлбэрээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлж хичээлээ бататгаснаар сертификатаа гардан авлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН