ЭМД-ын сангаас нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд Ковид-19-ийн гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээний наймдугаар сарын нэхэмжлэхэд үндэслэн 70 хувиар олгосон урьдчилгаа санхүүжилтийн мэдээллийг танилцууллаа. Наймдугаар сард нийслэлийн өрхүүдэд нийт 1 тэрбум 300 орчим сая төгрөгийн санхүүжил олгосон байна. ӨЭМТ-үүдийн санхүүжилт авсан байдлаас харахад “Энх Амгалан Өлзийт” ӨЭМТ хамгийн бага өвчлөлтэй буюу 420.917 төгрөг, “Амгалан” ӨЭМТ хамгийн их өвчлөлтэй буюу 60.144.000, “Тэгш дүүрэн хүслэн” ӨЭМТ 60.368.000 төгрөгийн санхүүжилт авчээ.

