Сэрэмжлүүлэх мэдээ
Өнөөдөр /2024.06.01/
Налайх, Тэрэлж, Улиастай, Гачуурт чиглэлд түр зуурын хүчтэй аадар бороо орж болзошгүй байгааг ЦУОШГ-с мэдээллээ.
Иймд энэ чиглэлд зорчиж байгаа иргэд аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
– Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах
– Орон сууцны хорооллын граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах
– Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
– Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх
– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
– Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.