Нүүр хуудасМэдээНамууд мөрийн хөтөлбөр батлах хурлаа онлайнаар явуулахаар болжээ

Намууд мөрийн хөтөлбөр батлах хурлаа онлайнаар явуулахаар болжээ

УИХ-ын ээлжит сонгууль гурван сарын дараа болно. Гэхдээ олон улсад үүсээд байгаа нөхцөл байдал, коронавирусийн халдвар намжвал. Гэсэн хэдий ч улс төрийн хүчнүүд мөрийн хөтөлбөрөө боловсруулж байна. Учир нь энэ сарын 25-ны дотор улс төрийн нам эвслүүд, харин бие даагчид дөрөвдүгээр сарын 25-нд багтаан мөрийн хөтөлбөрөө өгч баталгаажуулах журамтай.   Аудитын байгууллага дүгнэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуулийн зохицуулалттай. Гэхдээ үүссэн нөхцөл байдлаас хамаарч, манай улсад коронавирусийн халдвар бүртгэгдэж, олон хүнийг нэг дор цуглуулахгүй болсон учир намууд мөрийн хөтөлбөрөө хэрхэн баталгаажуулах нь асуудалтай болжээ. Тиймээс мөрийн хөтөлбөр баталгаажуулах хурлаа онлайнаар хийхээр төлөвлөж, МАН гуравдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд аймаг, дүүрэг, сумдын Бага хурлын гишүүдтэй онлайн хурал хийхээр бэлтгэл ажлаа хангаж.. Харин Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны зөвлөлдөх цахим хурал маргааш буюу гуравдугаар сарын 14-ний өдрийн 14.00 цагт болохоор товлогджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН