16.1 C
Ulaanbaatar
Мяг, 22 6 сар 2021 09:20:28
Нүүр хуудасМэдээНарангийн төвлөрсөн хогийн цэгийн ландфилийн талбайд хаалт хийж эхэллээ

Нарангийн төвлөрсөн хогийн цэгийн ландфилийн талбайд хаалт хийж эхэллээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргатай байгуулсан гэрээний дагуу Нарангийн төвлөрсөн хогийн цэгийн ландфилийн талбайд хаалт хийх суурийн бэлтгэл ажлыг гэрээнд тусгасан хугацаанд гүйцэтгэн ажиллаж байна.

Энэхүү ажлыг Захирагчийн ажлын алба болон Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний алба хамтран гүйцэтгэж байгаа юм.

Тус талбайд инженер техникийн ажилтан, жолооч нийт 21 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, хүнд даацын ачааны машин, усалгааны камаз, автогрейдер, экскеватор, ковш, бульдозер зэрэг техник хэрэгсэлтэйгээр Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн суурийн бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэсэн юм.

Тодруулбал, 8 га бүхий газрыг бульдозероор хогийг түрж хэлбэржүүлэх 58000 мкуб шороо асгаж түрж нягтруулсан ба үндсэн талбайн суурь 70-80 сентиметерийн зузаантай шороо суурьтай хийжээ. Мөн Үндсэн талбайг одоо хог асгаж буй талбайгаас тусгаарласан хоёр метрийн өндөртэй, зорчих хэсэг гурван метрийн өргөнтэй 854 у/м шороон далан хийсэн байна.

гадаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно
гадаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно
2 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс, гадаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно
бичвэр гэх мэтийн зураг байж болно
гадаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН