Нүүр хуудасМэдээНас барсан иргэний үхлийн шалтгаан вакцинтай холбоогүй гэв

Нас барсан иргэний үхлийн шалтгаан вакцинтай холбоогүй гэв

43 настай хөхүүл эмэгтэй тавдугаар сарын 10-ны өдөр вакцин хийлгэсэний улмаас нас барсан талаарх асуудалд ЭМЯ тайлбар өглөө.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Нэгэн сайхан эмэгтэй залуугаараа амь насаа алдсанд харамсаж байна. Тухайн эмэгтэй төрөөд 40 гаруй хонож байсан. Улмаар тавдугаар 9-нд 10.46 минутад вакцинд хамрагдсан. Харамсалтай нь нэг хоногийн дараа нас барсан байна.

Урьдчилсан байдлаар тухайн эмэгтэйн нас барсан шалтгаан вакцинтай огт #холбоогүй болох нь тогтоогдож байна. Эцсийн шинжилгээний хариунууд гараагүй байгааг онцолж байна.

Талийгаач тархины суурин судасны өмнөд артерын духны дэлбэн хэсэг рүү салаалсан хэсэгт судасны том хэмжээний судасны цүлхэнтэй байсан.

Цүлхэн нь хагарснаас болж тархины хоёр тал бөмбөлгийн суурин хэсгийн аалзавч бүрхүүлийн тархмал цус харвалт үүссэн. Улмаас энэ шалтгааны улмаас нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан… гэлээ.Нас барсан иргэний үхлийн шалтгаан вакцинтай холбоогүй гэв 43 настай хөхүүл эмэгтэй тавдугаар сарын 10-ны өдөр вакцин хийлгэсэний улмаас нас барсан талаарх асуудалд ЭМЯ тайлбар өглөө. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Нэгэн сайхан эмэгтэй залуугаараа амь насаа алдсанд харамсаж байна. Тухайн эмэгтэй төрөөд 40 гаруй хонож байсан. Улмаар тавдугаар 9-нд 10.46 минутад вакцинд хамрагдсан. Харамсалтай нь нэг хоногийн дараа нас барсан байна. Урьдчилсан байдлаар тухайн эмэгтэйн нас барсан шалтгаан вакцинтай огт #холбоогүй болох нь тогтоогдож байна. Эцсийн шинжилгээний хариунууд гараагүй байгааг онцолж байна. Талийгаач тархины суурин судасны өмнөд артерын духны дэлбэн хэсэг рүү салаалсан хэсэгт судасны том хэмжээний судасны цүлхэнтэй байсан. Цүлхэн нь хагарснаас болж тархины хоёр тал бөмбөлгийн суурин хэсгийн аалзавч бүрхүүлийн тархмал цус харвалт үүссэн. Улмаас энэ шалтгааны улмаас нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан… гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН