“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн НЖДҮҮДТ НӨҮГ-ын хамт олон намрын мод тарих арга хэмжээг Инчоны мөрөөдлийн төгөлд зохион байгуулж, нийт 250 ширхэг тарьц суулгац тарилаа.

Арга хэмжээнд Нийслэлийн ЖДҮҮДТ НӨҮГ-ын дарга Д.Ундармаа оролцож, цөлжилтийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулахад ойжуулалт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэж, иргэн бүрийг мод тарих, ургуулан арчлах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.









