Нүүр хуудасМэдээНЗДТГ: 22 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дууслаа

НЗДТГ: 22 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дууслаа

Сургуулийн өмнөх боловсролын чанар хүртээмж, хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ цэцэрлэгүүд болон тэдгээрийн өргөтгөлийн  барилга угсралт, тохижилтын ажлуудыг хийж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн  нэгдүгээр хорооны 22 дугаар цэцэрлэгийн төв салбарт хоёр давхар өргөтгөлийн барилга угсралтын ажил бүрэн дуусаж, ашиглалтад ороход бэлэн боллоо.

Тус цэцэрлэгийн төв салбар нь одоогоор 14 бүлэгт 670 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өргөтгөл ашиглалтад орсноор зургаан бүлэгт 200 хүүхэд нэмж суралцах боломжтой болж байгаа юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлын зураг төслийг “Эн Эй Пи Групп” ХХК, ерөнхий гүйцэтгэлийг “Солармед Монгол” ХХК хийж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналт тавилаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН