НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Д.Ундармаа НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Биате Дастелтэй уулзлаа. Уулзалтаар нийслэлийн эдийн засгийн гол хөдөлгүүр болох жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт хүүхэд хөгжлийн бодлогыг интеграцилах боломжуудыг хэлэлцжээ.
Мөн ЖДҮ эрхлэгчдээр дамжуулан нийгмийн эерэг өөрчлөлтийг бий болгох, хүүхдийн эрхийг дээдэлсэн бизнес моделийг нутагшуулах, цаашид хэрэгжүүлэх стратегийн хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийг тодорхойлов.





