Нүүр хуудасМэдээНийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн өдөр өнжүүлэх төвүүдтэй ажил...

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн өдөр өнжүүлэх төвүүдтэй ажил хэргийн уулзалтыг зохион байгууллаа.

Нийслэлийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн өдөр өнжүүлэх төвүүдийн үйл ажиллагааны хяналт, зохицуулалтын чиглэлээр нэгдмэл ойлголт хандлагатай болох, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлох зорилгоор ажил хэргийн уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн онцгой байдлын газрын болон дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн асуудал хариуцсан албан хаагчид, “Монголын мэргэшсэн өдөр өнжүүлэхийн холбоо”-ны ажилтнууд болон өдөр өнжүүлэх үйлчилгээ үзүүлдэг төвүүдийн зарим төлөөлөл оролцлоо.

Уулзалтын үеэр оролцогч байгууллагуудын өдөр өнжүүлэх үйлчилгээний чиглэлээр хийж буй ажил, цаашдын хамтын ажиллагааны саналыг сонсож, харилцан санал бодлоо солилцлоо.

Мөн Монголын мэргэшсэн өдөр өнжүүлэхийн холбооны зөвлөх С.Хурц ТББ-ын үйл ажиллагаа, чиг үүрэг, хийж гүйцэтгэсэн ажлын тухай мэдээллийг хийлээ.

Уг уулзалтын үр дүнд өдөр өнжүүлэх үйлчилгээний чиглэлээр Хүүхдийн өдөр өнжүүлэх үйлчилгээний одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авах, нэгдсэн ойлголттой болж, Төрийн байгууллагуудыг зүгээс хийх хяналт, үйл ажиллагааны талаар нэгдмэл байр суурьтай болох, хамтран ажиллах нөхцөл боломж бүрдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН