Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН БАЙРЫГ ШИНЭЧЛЭХЭЭР БОЛЛОО

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН БАЙРЫГ ШИНЭЧЛЭХЭЭР БОЛЛОО

Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй олон ажлын нэг нь Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн шинэ барилгын ажил юм. Тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилга нь 1989 онд ашиглалтад орсноос хойш 31 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байна.

Иймээс шинэ барилга баригдсанаар иргэдийнхээ аюулгүй, амар тайван амьдралын төлөө зүтгэдэг цагдаагийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжрах юм.

Гачуурт уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх шинэ зам нь зүүн болон өмнө бүсийн аймгууд, Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүстэй холбодог гол зам юм. Үүнийгээ дагаад Налайх дүүргийн цагдаагийн алба хаагчдын ачаалал ч мөн ихэсдэг. Иймд тэдний ажиллах орчин нөхцөлийг сайжруулах барилгын ажил нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар өнөөдрөөс ийнхүү эхэлж байна.

Уг барилгын гүйцэтгэгчээр “Бат угсралт констракшн” ХХК ажиллах бөгөөд орчин үеийн шийдэл бүхий барилгыг энэ оны 10 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Одоогийн үйл ажиллагаа явуулж буй барилгыг саатуулах байр болгон ашиглана гэж Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтээс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН