Нүүр хуудасМэдээНийслэл: Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад 570 иргэн бүртгүүлээд байна

Нийслэл: Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад 570 иргэн бүртгүүлээд байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар В, С ангиллын жолооны эрхтэй хүмүүсийг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Сургалтын төвд бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулна гэдгээ өчигдөр мэдэгдсэн. Мөн нийслэлийн өмчит автобусны компанид ажиллаад тэтгэвэрт гарах тохиолдолд жолоочид 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох зохицуулалтыг хийхээр болсон юм. Эдгээр зардлыг нийслэлийн нийтийн тээврийн баталсан төсвөөс гаргаж, жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож, хоёр ээлжээр ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

Тэгвэл өнөөдрийн байдлаар автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад хамрагдахаар 570 иргэн бүртгүүлээд байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН