Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Баянгол дүүргийн зургаан байршилд бичил тохижилтын ажлыг хийж дууслаа

НИЙСЛЭЛ: Баянгол дүүргийн зургаан байршилд бичил тохижилтын ажлыг хийж дууслаа

Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх зорилгоор бичил тохижилтын ажлуудыг хэсэгчилж, гүйцэтгэж байна.

Тухайлбал, Баянгол дүүргийн 20, 22, 31, 34 дүгээр хорооны зургаан байршилд 3×3 сагсан бөмбөгийн талбай, явган хүний зам, тоглоомын талбай, гэрэлтүүлэг, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж суурилуулах зэрэг бичил тохижилтын ажлыг гүйцэтгэж дууслаа. Уг тохижилтын ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Густокек” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан юм.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН