Нүүр хуудасМэдээНийслэл: Баянгол дүүргийн 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж...

Нийслэл: Баянгол дүүргийн 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна

Энэ онд Баянгол дүүрэгт таван хорооны долоон байрны фасад дулаалгын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд 7 дугаар хорооны 25-р байрны 1, 2, 3, 6, 7 дугаар орцны фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна. 2021 онд тус байрны 3, 4 дүгээр орцны фасад дулаалгын ажлыг гүйцэтгэсэн.

default

Орон сууцны фасад дулаалгын ажлыг хийснээр 252 өрхийн дулаан алдагдлыг бууруулж, оршин суугчдын эрчим хүч, дулааны хэрэглээг тогтворжуулах ач холбогдолтой юм. Уг байр 1984 онд ашиглалтад орсон бөгөөд есөн давхар, долоон орцтой, 252 өрх оршин суудаг байна.

default
default
default

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН