Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, “Натур” худалдааны төв, Нарны зам, 11 дүгээр хорооны “Асем”-ийн зам дагуух, Батлан хамгаалах их сургууль, Ботаник автобусны буудал, Сансрын туннель, Колонкийн автобусны буудал, ХСҮТ-ийн автобусны буудал, Доржийн гудамжны ТҮЦ-үүдийг нүүлгэсэн юм. ТҮЦ эрхлэгчдэд Ботаник, Улиастай, Шар хад, Гачууртад 50 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэхийг санал болголоо. Мөн дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зах, худалдааны төвд хөнгөлөлттэй түрээсийн лангуу болон 150 ажлын байрыг санал болгоод байгаа юм.