Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Дунд гол орчимд үйл ажиллагаа явуулж буй 8 ААН голын лаг...

НИЙСЛЭЛ: Дунд гол орчимд үйл ажиллагаа явуулж буй 8 ААН голын лаг хагшаасыг цэвэрлэж байна

НОК-ын дарга Х.Нямбаатар өчигдөр буюу зургаадугаар сарын 22-ны өдөр Дунд гол орчимд ажиллаж, “Уран ган”, “Тайгам-Алтай” ХХК болон “АПУ” ХК-ийн удирдлагуудтай зөвшилцөн, Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэхээр болсон юм.

Урд шөнөөс эхлэн “Тайгам-Алтай” ХХК, “АПУ” ХК Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 8 ААН Дунд голын 7 байршилд лаг хагшаасыг цэвэрлэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН