Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Дүүргийн менежерүүдэд хот нийтийн аж ахуйн цэвэрлэгээнд цагийн зохицуулалт хийн, шинэ...

НИЙСЛЭЛ: Дүүргийн менежерүүдэд хот нийтийн аж ахуйн цэвэрлэгээнд цагийн зохицуулалт хийн, шинэ техник, хэрэгсэл ашиглахыг үүрэг болголоо

Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүргүүд хариуцдаг болсон. Мөн  хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг үе шаттайгаар шинэчилж буй. Гэвч тоног төхөөрөмжөө зориулалтын дагуу ашиглахгүй, цагийн зохицуулалт буруу байгаагаас үүдэн ажлын цаг эхэлсэн байх үед зам талбай цэвэрлэн, шороо босгох асуудал үргэлжилсээр байгаа юм. Тиймээс дүүргийн менежерүүдэд хот нийтийн аж ахуйн цэвэрлэгээнд цагийн зохицуулалт хийн, шинэ техник, хэрэгсэл ашиглахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үүрэг болголоо.

Тэрбээр “Өнгөрсөн оноос хойш хог тээвэрлэлтийн тариф болон давтамжийг нэмэгдүүлж, тохижилт, үйлчилгээний ажилтнуудын цалинг хоёр удаа нэмсэн. Үүнийг дагаад дүүргийн удирдлагууд болон ТҮК-ийнхан машин тоног төхөөрөмжөө сайжруулах, ажлын цаг эхлэхээс өмнө буюу 06:00 цагаас өмнө цэвэрлэгээ, үйлчилгээгээ хийх, авсан тоног төхөөрөмжөө зориулалтын дагуу ашиглах чиглэлээр сургалт зохион байгуулах шаардлагатай. Энэ онд багтаан БНХАУ-аас хот нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай 39 техник, тоног төхөөрөмж ирнэ. Үүнийг дүүргүүдэд хуваарилж өгнө” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН