Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад нийт 2606 ухаалаг камер суурилуулж, ашиглалтад оруулсан. Энэ хүрээнд нийслэлийн камерын хяналтын нэгдсэн төв болон есөн дүүргийн камерын хяналтын дэд төвүүдийг байгуулж, төр, хувийн хэвшлийн бүх камерын мэдээллийг нэгтгэж, мөн хиймэл оюун ухаанаар мэдээллийг боловсруулж байна.