Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: “Нархан” хотхоны ус зайлуулах шугамыг маргааш угсарч дуусна

НИЙСЛЭЛ: “Нархан” хотхоны ус зайлуулах шугамыг маргааш угсарч дуусна

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун талд байрлах “Нархан” хотхоны хажуугийн авто зам дээр борооны ус зайлуулах шугамыг энэ сарын 23-ны даваа гарагт угсарч эхэлсэн. Нийт 350 метр борооны ус зайлуулах шугам угсрах уг ажил есдүгээр сарын 27-нд хучилт хийснээр дуусаж, үргэлжлүүлэн нөхөн сэргээлт хийнэ. Мөн 24 ширхэг ус хүлээж авах худаг барихаар төлөвлөсөн. Ус зайлуулах шугам угсарч буй “Нархан” хотхон орчимд борооны ус ихээр тогтож, иргэд болон автомашины хөдөлгөөнд саад учруулдаг бэрх нөхцөлтэй байсан. Тэгвэл энэ жил төвийн зургаан дүүрэгт нийт 15 ус зайлуулах байгууламжийг шинээр угсарч байгаагийн сүүлийн буюу 15 дахь байршил “Нархан” хотхон боллоо. Ингэснээр нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах 15 шугам хоолойг бүрэн шинэчилж байна. Түүнчлэн Энхтайваны гүүрний дор, Нарны гүүрний урд, Вокзал орчимд борооны ус зайлуулах шугамыг нэмэлтээр угсрах юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН