Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Нийслэл дэх хяналтын улсын байцаагчдыг мэргэшүүлэх сургалтад хамрууллаа

НИЙСЛЭЛ: Нийслэл дэх хяналтын улсын байцаагчдыг мэргэшүүлэх сургалтад хамрууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 6 дугаар тогтоолоор батлагдсан “Хяналтын улсын байцаагчийн эрх олгох, цуцлах журам”-ын 2.1.3-т заасан хуулиар тогтоосон улсын байцаагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж чадах мэдлэг, туршлага, мэргэжлийн ур чадвартай байх гэсэн шалгуур үзүүлэлтийг хангуулах зорилгоор НЗДТГ, АТГ болон НПГ хамтран  хяналтын улсын байцаагчийн мэргэшүүлэх багц сургалтыг тавдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтад нийслэлийн хяналт хэрэгжүүлдэг долоон агентлагийн 76 хяналтын улсын байцаагч хамрагдаж, сертификатаа гардан авлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН