Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн зүүн талын босоо түшиц ханыг бетоноор цутгах ажил 40 хувьтай үргэлжилж байна. Харин далангийн баруун талын түшиц ханыг инженерийн шугам сүлжээг шийдсэний дараа хийж эхэлнэ. Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул тухайн байршилд ажиллаж, уг ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө.
Өнгөрсөн жилийн үерийн материаллаг хохирлыг тооцоход 35 тэрбумын үнэлгээ гарсан. Ахин ийм нөхцөл байдлыг давтахгүйн тулд өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттайгаар хийж байна. Энэ хүрээнд нийслэлийн Байгаль орчны газартай хамтран Хан-Уул дүүргийн 50 га талбайд мод тарихаар болсон гэдгийг УБЗАА-ийн Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж хэлж байв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС