Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
Хүүхдийг гол горхи, нуур, цөөрмийн ойр тоглуулахгүй байх
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
Булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах
Хийлдэг гудас, завьтай голд орохгүй байх
Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын баталгаат зам гүүрээр зорчих
Голын эрэг дагуу байрласан сануулга, самбаруудыг анхаарч аюулгүй байдлаа хангаж, гол, усны ослоос сэргийлэхийг анхааруулж байна.