Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: “Улаанбаатар Метро” төслийн II шатны худалдан авах ажиллагааг долоодугаар сард зарлана

НИЙСЛЭЛ: “Улаанбаатар Метро” төслийн II шатны худалдан авах ажиллагааг долоодугаар сард зарлана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Их Британи Умард Ирландын Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Антеа Хеффернан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Улаанбаатар хотод агаарын бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтцийн хүртээмжгүй байдал зэрэг тулгамдсан асуудлууд байдаг. Эдгээр асуудлыг шийдвэрлэх төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлнэ. Тухайлбал, “Улаанбаатар Метро” төслийн II шатны худалдан авах ажиллагааг долоодугаар сард зарлана.

“Улаанбаатар Метро” төслийн санхүүжилтийг босгоход Их Британийн экспортын санхүүжилтийн байгууллага UK Export Finance-тай хамтрах боломжтой. Толгойтоос Амгалан хүртэл 19.4 км үргэлжлэх “Улаанбаатар Метро” төслийг урагшлуулж Улаанбаатарыг хот хүндээ ээлтэй, ногоон байгууламжтай хот болгохыг тэргүүлэх чиглэлээ болгож байгаагаа дурдлаа.

Их Британи Умард Ирландын Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Антеа Хеффернан иргэнд ээлтэй, ногоон хөгжлийг түүчээлсэн хотын бодлогыг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН