Нүүр хуудасМэдээНийслэл хотод бага зэргийн цас орно

Нийслэл хотод бага зэргийн цас орно

Улаанбаатар хотод үүлшиж ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 1-3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 1-3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 1-3 градус дулаан байна.

Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Төвийн аймгуудын зүүн хэсэг болон зүүн аймгуудын зарим нутгаар цас орж,  цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан,  говийн бүс  нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН