Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд КОВИД-19-ийн 167 тохиолдол ПГУ шинжилгээгээр батлагджээ.
Үүнээс:
- Улаанбаатарт – 61
- Орон нутагт – 106 тохиолдол нь бүртгэгдсэн байна.

Ингэснээр коронавируст нийт халдварын тохиолдлын тоо 967,807 болов.
Орон нутгийн халдварын тохиолдлууд сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байгааг ЭМЯ-ны мэдээлэл харуулжээ.
Өнгөрсөн 24 цагт 9 аймагт шинээр халдвар батлагдсаныг харвал
- Архангай – 10
- Баян-Өлгий – 3
- Баянхонгор – 4
- Дархан-Уул – 3
- Дорноговь – 55
- Орхон – 2
- Өмнөговь – 22
- Төв – 2
- Ховд аймагт 5 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.