Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: “Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх авто замыг хэсэгчлэн...

НИЙСЛЭЛ: “Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ

Баянгол дүүргийн 11, 22, 23, 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх 1.6 км урт авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлээд байна. Уг авто замын нэгдүгээр хэсгийн ажил болох 620 метр авто замыг хааж, шинэчилнэ.

Тодруулбал, “Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх замыг тавдугаар сарын 27-ны оройн 22:00 цагаас хааж, тавдугаар сарын 29-ний өглөөний 06:00 цагт нээнэ. Замыг хаах хугацаанд авто замын зорчих хэсгийн тэгшилгээний үе, асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН