Нүүр хуудасМэдээНийтийн болон их дээд сургууль, ЕБС-ийн номын санчдад сургалт орж байна

Нийтийн болон их дээд сургууль, ЕБС-ийн номын санчдад сургалт орж байна

Америкийн Монгол судлалын төв, Үндэсний номын сангийн урилгаар 2021 оны 11 сард АНУ-ын Колумбын Их Сургуулийн Номын сангийн Сан хөмрөг тодорхойлох каталогийн үйлчилгээний хэлтсийн эрхлэгч, Дэд профессор Д.Энэрэл, АНУ-ын Конгрессын Номын Сангийн номын санч, монгол номын мэргэжилтэн, хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D) М.Саруул-Эрдэнэ нар ‘’Каталогижуулалт нийтийн үйлчилгээ” нэртэй цуврал цахим сургалт хийсэн.

Улмаар энэ сургалтыг үргэлжлүүлэх шаардлагатай гэдэг дүгнэлтэд хүрсэн юм. Сургалтаа үргэлжлүүлж Конгрессын Номын Сангийн номын санч, монгол номын мэргэжилтэн, хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D) М.Саруул-Эрдэнэ энэ удаа Америкийн Монгол судлалын төвийн номын сангийн тэтгэлгийн хүрээнд “Сэдвийн түлхүүр үг, Нэрийн баталгаажуулсан бүртгэл” танхимын цуврал сургалтыг 11 сарын 1-11 сарын 25 хүртэл удирдан явуулж байна.

Энэ удаагийн сургалтыг Америкийн Монгол Судлалын Төв, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Нацагдоржийн нэрэмжит УБХНТ хамтран зохион байгуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН