Нүүр хуудасМэдээНийт нутгийн 40 гаруй хувьд зуншлага хэвийн, 10 гаруй хувьд муу байна

Нийт нутгийн 40 гаруй хувьд зуншлага хэвийн, 10 гаруй хувьд муу байна

Энэ сарын 20-ны өдрийн байдлаар зуншлага нийт нутгийн 40 гаруй хувьд хэвийн, 10 гаруй хувьд муу, бусад нутгаар дунд буюу ургамлын ургалт удаан байгаа үнэлгээ гарчээ.

Тодруулбал, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нийт, Увс, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Дорнод аймгийн ихэнх, Баян-Өлгий, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорноговийн зарим, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ганц нэг сумдын нутгаар хэвийн, Өмнөговийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Өвөрхангай аймгийн ганц нэг сумын нутгаар муу, бусад нутгаар өвс ургамал тааруу ургажээ. 

Эх сурвалж: ЦУОШГ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН