Нүүр хуудасМэдээНИТХ: Дүүргүүдэд камержуулалт, олон нийтийн хяналтыг сайжруулах ажлыг эрчимжүүлнэ

НИТХ: Дүүргүүдэд камержуулалт, олон нийтийн хяналтыг сайжруулах ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн есөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар өнөөдөр /2026.06.04/ Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяртай уулзаж, дүүргүүдийн төсвийн зарцуулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлын талаар хэлэлцэв.

Энэ үеэр НИТХ-ын дарга Д.Ихбаяр,  Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюултай барилга байгууламж, газруудыг яаралтай тодорхойлж, холбогдох байгууллагуудтай хамтран орчныг эрсдэлгүй болгоход манлайлан ажиллахыг хүсэв.

Мөн дүүрэг, хороодод олон нийтийн цагдаагийн үүрэг, хариуцлагыг идэвхжүүлэх, камержуулалтын нөхцөл байдлыг тайлагнаж, шаардлагатай байршлуудыг нэмж камержуулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг өсч байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллагатай хамтарч, хяналтыг чангатгах, уг төрлийн бодисыг хилээр нэвтрүүлэхгүй байх, илрүүлэх чадавхийг сайжруулах ажилд дэмжлэг үзүүлэхээр боллоо.

НИТХ болон ДИТХ-д сүм хийдийн үйл ажиллагаа, зөвшөөрөлтэй холбоотой гомдол, санал цөөнгүй ирдэг. Иймд УИХ-аар Сүм хийдийн харилцааны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдах хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сүм хийдэд 2026 онд хийсэн төлөвлөгөөт болон гэнэтийн шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгахаар ажиллаж байгааг онцолсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН