Нүүр хуудасМэдээНИТХ: Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-д өргөн барилаа

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-д өргөн барилаа

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг батлуулахаар НИТХ-д өргөн барилаа. Уг төлөвлөгөөний хүрээнд нийт 143 үр дүн, 418 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм.

Түүнчлэн нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа 82 байгууллага, нэгжээс ирүүлсэн саналыг нийгэм, эдийн засагт оруулах хувь нэмэр, ач холбогдол, уг арга хэмжээг хэрэгжүүлэх нэн тэргүүний хэрэгцээ шаардлага байгаа эсэх, мөн арга хэмжээг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл, бэлтгэл хангагдсан байдал, санхүүгийн эх үүсвэр баталгаатай зэрэг нөхцөл, шаардлагуудыг харгалзан эрэмбэлж төлөвлөгөөний төсөлд тусгаад буй.

Энэ жилийн хувьд Эдийн засаг, хөгжлийн сайдын тушаалаар шинээр баталсан Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлалын дагуу үр дүнд суурилсан буюу тодорхой, хэмжиж болохуйц, хүрч болохуйц, бодитой, цаг хугацаатай гэсэн шаардлагыг баримтлан, тоон болон чанарын шалгуур үзүүлэлтийн хамт цогц байдлаар төлөвлөгөөг боловсруулснаараа онцлог гэдгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн онцоллоо.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд

18.5.Хөгжлийн асуудал хариуцсан аймаг, нийслэлийн байгууллагууд Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөлд суурилсан Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг есдүгээр сарын 1-ний дотор боловсруулна.

18.6.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг жил бүрийн аравдугаар сарын 1-ний дотор батална хэмээн заасан байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН