Нүүр хуудасМэдээНИТХ-ын дарга А.Баяр “Хашаагаа нээе” уриалгад нэгдсэн иргэд, аж ахуй нэгжүүдэд талархал...

НИТХ-ын дарга А.Баяр “Хашаагаа нээе” уриалгад нэгдсэн иргэд, аж ахуй нэгжүүдэд талархал илэрхийлжээ

НИТХ-ын дарга А.Баяр сар шинийн баярын өдрүүдэд автомашинуудыг саадгүй зорчих, хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс “ХАШААГАА НЭЭЕ” уриалгыг гаргасан билээ.

Тэгвэл энэхүү уриалгыг нийслэлийн есөн дүүргээс гадна Нийслэлийн цагдаагийн удирдах газрын бүх хэлтэс, нэгж буюу 23 газар, нийслэлийн харьяа нийт 28 эмнэлэг, нийслэлийн ерөнхий боловсролын нийт 178 сургууль, нийслэлийн нийт 327 цэцэрлэг, СӨХ, орон сууцны хороорлол, хувийн хэвшил зэрэг нийт 700 гаруй аж ахуй нэгжүүд нэгдсэн байна.

Иймд НИТХ-ын дарга А.Баяр сар шинийн баярын өдрүүдэд хашаагаа нээж өөрт ойрхон сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаагийн хашаа болон зогсоолд автомашинаа тавих боломжоор хангасан иргэд, аж ахуй нэгжүүдэд талархал илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН