Нүүр хуудасМэдээНИТХ: Эзэн Богд Чингис хааны эш хөрөг, “Монголын нууц товчоо”-нд хүндэтгэл үзүүлж,...

НИТХ: Эзэн Богд Чингис хааны эш хөрөг, “Монголын нууц товчоо”-нд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт морин хуурыг цэнгүүллээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд Эзэн Богд Чингис хааны эш хөрөг, “Монголын нууц товчоо”-нд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт морин хуурыг эгшиглүүлэн цэнгүүлэх хүндэтгэлийн ёслол боллоо.

Ёслолд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, хотын үе үеийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид болон холбогдох албаны төлөөлөл оролцож, Монголын төрт ёс, түүх, соёлын үнэт өвд хүндэтгэл үзүүлсэн юм.

Энэ үеэр НИТХ-ын дарга Д.Ихбаяр нийслэлийн түүхэн ойг тэмдэглэн буй энэ өдөр өвөг дээдсийн түүхэн замнал, төрт ёсны уламжлал, үндэсний бахархлын бэлгэдэл болсон Эзэн Богд Чингис хааны эш хөрөг, “Монголын нууц товчоо”-нд хүндэтгэл үзүүлж, морин хуураа эгшиглүүлж буй нь үндэсний өв соёлоо дээдлэн, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн томоохон илэрхийлэл болохыг онцоллоо.

Тэрбээр Эзэн Богд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулж, монгол үндэстний суу алдрыг дэлхий дахинаа түгээн мандуулсан түүхэн гавьяатайг тэмдэглээд, түүний өв, төрт ёсны уламжлалыг хүндэтгэн дээдлэх нь монголчуудын эрхэм үүрэг гэдгийг илэрхийлэв.

“Монголын нууц товчоо” нь монголчуудын түүх, оюун сэтгэлгээ, соёлын сод өв бөгөөд морин хуур нь үндэсний эв нэгдэл, өв соёлын бэлгэдэл билээ.

Эзэн Богд Чингис хааны түүх, үйл хэргийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, төрт ёсны уламжлалаа бэхжүүлэх, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх нь нийслэлчүүдийн нийтлэг үнэт зүйл юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН