Нүүр хуудасМэдээНОБГ: Амралтын өдрүүдэд төв, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг...

НОБГ: Амралтын өдрүүдэд төв, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Амралтын өдрүүдэд буюу 12-р сарын 1-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.

Иймд жолооч, тээвэрчид хол, ойрын замд зорчихдоо машин техникийн бэлэн байдлыг ханган, баталгаат зам гүүрээр зорчиж, төөрөх, осгохоос сэргийлж аюулгүй байдлаа хангах.

Гэр хорооллын айл өрхүүд галлагааг хэтрүүлэхгүй байх, пийшин зууханд түлшийг горимын дагуу хэрэглэх, яндангийн цонолтоос сэргийлэх.

Ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан харилцан адилгүй, зорчих хэмжээнд хүрч бэхжээгүй тул зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН