Нүүр хуудасМэдээНОБГ: “Гамшгийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлж, жендерийн эрх, тэгш байдлыг хангах нь” сэдэвт...

НОБГ: “Гамшгийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлж, жендерийн эрх, тэгш байдлыг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ

НҮБ-ын Хүн амын сан, Жендерийн Үндэсний хороо, нийслэлийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл, нийслэлийн Онцгой байдлын газар хамтран “Гамшгийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлж, жендерийн эрх, тэгш байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтын хүрээнд жендерийн эрх, тэгш байдлын тухай мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, цаашид жендерийн мэдрэмжтэй гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга барилыг алба хаагчдад эзэмшүүлэн, “Хүндлэл-хамгийн тод гэрэл” урианы хүрээнд бусдыг хүндлэх, хүүхэд, залуучуудад зөв үлгэр дуурайлал үзүүлэх, хувь хүний хөгжлийг дээшлүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр зохион байгуулж буй арга хэмжээг бодитой төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа шинэлэг арга барилаар, дэвшилтэт инновацыг нэвтрүүлэх талаар ярилцлага өрнүүлэх юм.

Сургалтад нийслэлийн Онцгой байдлын газрын 25, нийслэл, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 20, нийслэлийн Боловсролын газраас 3, нийслэлийн Цагдаагийн удирдах газраас 2 нийт 50 алба хаагч хамрагдаж байна. Сургалт 2 өдөр үргэлжилнэ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН