Нийслэлийн Онцгой байдлын газрын 2024 оны Марш, тусгай бэлтгэлийн дадлага сургууль 03 дугаар сарын 14-нд зохион байгуулагдана.
Тус дадлага сургуулийн техникийн зөвлөгөөнийг өнөөдөр бүтцийн нэгжүүдийн удирдлага, оролцогч багуудын ахлагч нар, шүүгчдийн бүрэлдэхүүнийг оролцуулан хийлээ. Энэ үеэр тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан дадлага сургуулийн зохион байгуулалт, гүйцэтгэх норм норматив, шүүгч бүрэлдэхүүний болон оролцогч тамирчдын анхаарах зарим асуудлын талаар тайлбар мэдээлэл хүргэж, тодруулга асуултад хариулт өглөө.
Марш тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнийг алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр тэвчээр, хурд хүч, эр зориг, авхаалж самбааг сориж 2004 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж байна.
