Нүүр хуудасМэдээНОБГ: Чингэлтэй дүүргийн 21-р хороонд гал түймэр унтраах, аврах ангийн шинэ барилга...

НОБГ: Чингэлтэй дүүргийн 21-р хороонд гал түймэр унтраах, аврах ангийн шинэ барилга ирэх зургаадугаар сард ашиглалтад орно

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч З.Бямбажав нар дүүргийн 21 дүгээр хороонд шинээр баригдаж буй Гал түймэр унтраах, аврах ангийн барилгын явцтай өнөөдөр танилцлаа.

Тус ангийн барилга нь орчин үеийн стандартад нийцсэн, иж бүрэн гурван давхар, төмөр бетон бүтэцтэй, 2132 метр квадрат хэмжээтэй бөгөөд 2025 оны зургаадугаар сард ашиглалтад орох юм.

Шинээр баригдаж байгаа Гал түймэр унтраах, аврах анги ашиглалтад орсноор нийслэлийн хойд чиглэлийн 80 гаруй мянган иргэнд төрийн үйлчилгээг богино хугацаанд шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэнэ.

Дүүргийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа тус ангийн барилгын гүйцэтгэгчээр “Дуутын нуруу” ХХК ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН