Нүүр хуудасБусадНогоон өнгө нь хүний сэтгэлд итгэл төрүүлдэг

Ногоон өнгө нь хүний сэтгэлд итгэл төрүүлдэг

Өнгө бүр өөр өөрийн онцлог, бэлгэдэлтэй. Хүний сэтгэхүйд нөлөөлөх нь ч өөр өөр. Тэгвэл энэ удаад уншигч танд ногоон өнгөний тухай бидний төдийлөн мэддэггүй зүйлсээс хүргэе.

– Иймээс ихэнх банк, үйлчилгээний газрууд энэ өнгийг сонгодог.

-Сэтгэл санаа тавгүй үед тайвшруулдаг өнгө бол ногоон. Иймээс зарим айл гэрээ ногоон өнгөөр голчлон тохижуулдаг.

-Ногоон өнгийн хадаг нь газар дэлхийг бэлгэддэг.

-Энэ өнгөнд дуртай хүн хувийн зохион байгуулалт сайтай байдаг аж. Тэрбээр сандарч тэвдэж байсан ч тайван харагддаг.

-Ногоон өнгөний олон төрөл бий. Цайвар ногоон, шаргалдуу ногоон, хар ногоон өнгийн хувцсыг аль ч улиралд өмсөхөд тохиромжтойгоороо давуу талтай.

-Бүдэг ногоон өнгийн хувцсыг цэрэг армид өнгөлөн далдлах зорилгоор өмсдөг. Харин энгийн үед та энэ өнгөнөөс аль болох татгалзаарай. Зохимжгүй, хуучин хувцастай мэт харагдана.

-Маргад ногоон өнгө нь тансаг харагдуулдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН