Нүүр хуудасБусадНорвеги улсын гайхамшигууд

Норвеги улсын гайхамшигууд

Норвеги улс гэхээр хамгийн түрүүнд  Викингууд болон Валькирийн тухай домогууд санаанд буудаг. Хүйтэн, нэвтэршгүй ой, хатуу ширүүн уур амьсгал – энд үүссэнд гайхах зүйлгүй юм. Ингээд уншигч та бүхэд үлгэрийн орныг товчхон танилцуулахдаа таатай байна.

Газарзүйн байршлын хувьд Норвегийн Вант Улс нь Хойд Европ дахь Скандинавын хойгийн баруун эргийг эзлэн орших, үндсэн хуульт хаант засагт улс юм. Газрын хилийн ихэнх нь Шведтэй хиллэх бөгөөд зүүн урд талаараа Финлянд, Оросын Холбооны улстай хиллэдэг. Хойд тэнгис дэх усан хилээр баруун талаараа Фарерын арлууд, Скагерракын хоолойгоор өмнө талаараа Дани зэрэг улсуудтай хиллэдэг байна. Хамгийн сонирхолтой нь дэлхий дээр хэдхэн байдаг хаант засаглалтай улсын нэг юм. Норвегийн эзэн хаан V-аар Харольд. Энэхүү улс нь 5 сая гаруй  хүн амтай хамгийн баян улсаар зүй ёсоор тооцогддог билээ.

Норвеги улсын үлгэрийн газрууд

Рейне, Норвеги улс

Загасчдын бяцхан тосгон Рейне үнэхээр үзэсгэлэн төгс байгальтай. Энэхүү гайхамшигт хотыг дүрслэхийн тулд үг ч дутна.

 

 

Норвегийн Тромсё хотын сүм

«Долоон эгч дүүс» хүрхрээ, Румсдал

Норвеги үндэсний хоол

ЛЮТЭФИСК /LUTEFISK/

Ааг ихтэй, маш хурц үнэртэй Норвегийн үндэсний энэ хоолыг хатаасан цагаан загасаар хийдэг ажээ. Ууранд жигнэх эсвэл цахилгаан зууханд битүү болгохоос гадна буцалгах гэсэн үндсэн хоёр аргаар хийж болох энэ хоол маш зөөлөн амттай бөгөөд хүчтэй үнсэн шүлтээр амт оруулан хийдэг учраас бэлтгэх, хийх алхмуудыг сайтар дагах хэрэгтэй. Хатаасан загасаа өдөр бүр шинээр сольсон хүйтэн усанд 4-6 хоног дэвтээж байж хэрэглэдэг ажээ.

Колрүтстаббэ (kålrotstabbe)

Энэхүү хоолыг чанасан манжин, төмсний холимог нухшийг перц, давс, маслотай холин утсан зайдасны хамтаар иддэг

ШИНЭ ЖИЛИЙН ҮНДЭСНИЙ ХООЛ, ГАХАЙН ХАВИРГА (JULERIBBE)

Энэ хоолыг тусгай нарийвчилсан аргаар бэлддэг бөгөөд хамгийн гол нь махны дээд хэсэг шаржигнасан хатуу байх ёстой байдаг. Ихэвчлэн улаан манжингийн салад, жигнэсэн төмс, зайдас болон цангисжимсний чанамалтай хольж иддэг. Миний хувьд энэ хоол их тос ихтэй, хурц санагддаг ч гэсэн жилд 2-3 удаа иддэг учраас идэхэд боломжийн санагдсан.

 

Сэтгүүлч: Цэлмэгтэнгэр

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН