17 C
Ulaanbaatar
Мяг, 20 4 сар 2021 12:32:38
Нүүр хуудас Бусад Нэгдүгээр сарын 21-нээс хүйтэрч -34..-50 хэм хүрнэ

Нэгдүгээр сарын 21-нээс хүйтэрч -34..-50 хэм хүрнэ

Нэгдүгээр сарын сүүлчийн хугацаанд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, зам даваа цас, шуурганд хаагдах, халтиргаа гулгаа үүсч зам тээвэр, эрчим хүчний үйл ажиллагаанд хүндрэл учруулах төдийгүй баруун, төв, зүүн аймгуудын цасны зузаан улам нэмэгдэж, малын бэлчээрлэлт, өвөлжилт хүндрэх нөхцөл бүрдэх төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Цаг агаарын төлөв:
Нэгдүгээр сарын 18-20-нд нутгийн хойд хэсгээр, 21-23-нд ихэнх нутгаар, 24-25-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, сарын эцсээр зарим газраар цас орж, 21-23-нд ихэнх нутгаар хүчтэй салхилж, говь талын нутгаар зарим үед 16-18м/с хүрнэ.

21-нээс хүйтний эрч ихэнх нутгаар эрс чангарч 27-ныг хүртэл шөнөдөө:
Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эх, Дархадын хотгороор -45..-50 градус,
Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын саваар -35..-40 градус,
Бусад нутгаар -29..-34 градус хүрч чангарна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН