Нүүр хуудасМэдээНэгдүгээр эгнээгээр явж буй тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлэн ажиллаж байна

Нэгдүгээр эгнээгээр явж буй тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлэн ажиллаж байна

Нийтийн тээврийн кондуктороор ажиллаж байсан шалгагч нар  Таван шарын автобусны зогсоолоос Офицеруудийн ордны тойрог хүртэлх автозамын нэгдүгээр эгнээ болон автобусны зогсоолуудад шалгалт явуулж, зөрчил илрүүлж байна.

Тэд төв замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийг чөлөөтэй зорчих боломжийг хангуулахаар ажиллаж байгаа бөгөөд нэгдүгээр эгнээгээр явж буй тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж, зургаар баримтжуулан зөрчил гаргагчийн гэрийн хаягаар торгуулийн хуудсыг хүргүүлэх, дүүргүүдийн Замын Цагдаагийн Хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагч нар шаардлагатай тохиолдолд ачих, журамлах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус шалгалтыг 2018 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд нэгдүгээр эгнээ болон автобусны зогсоолуудад явуулах юм. Иймд иргэд автозамын 1-р эгнээгээр зорчихгүй байх, нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогсохгүй байх, зөвхөн зориулалтын зогсоолд автомашинаа зогсоож, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Нийслэлийн тээврийн газраас анхааруулж байна.

Уг шалгалтыг Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн албаны дүүргүүдийн ЗЦХэлтсийн хөдөлгөөнт эргүүл, “Сити баз консалтинг” ХХК-ийн хяналтын ажилтан, шалгагч нар хамтран  явуулж байгаа бөгөөд

  • нийтийн тээврийн үйлчилгээний автобусны хөдөлгөөнд саад учруулж байгаа тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлэх,
  • таслан зогсоох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,
  • нийтийн тээврийн хэрэгслийг цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд ажиллуулах,
  • иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр ая тухтай, хурдан шуурхай,
  • аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилготой аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН