2020 оны 2-р сарын 21-ны өдрийн 0-24 цагийн хооронд Хятадад коронавирусын халдвар авсан 397 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт өвчтөний тоо 76288 болжээ. Мөн өдөр 109 хүн нас барж, нийт эндэл 2345-д хүрлээ. Сэжиг бvхий 1361 шинэ тохиолдол илэрснийг эмнэлэгт шинжилж байна. Ингэснээр нийт сэжигтний тоо 5365 боллоо. Өвчин гарснаас хойшхи нийт хугацаанд 20659 хvн эмнэлгээс гараад байна.
Хятадын Хубэй мужид 271 хоригдол халдвар аваад байгаагийн 230 нь Уханийн эмэгтэйчүүдийн хорих ангийн хоригдлууд гэнэ. Мөн тус мужийн “Шаяан Ханжин” нэртэй хорих ангид 41 хүн covid-19-өөр халдварлажээ. Түүнчлэн Зежиань мужийн хорих ангид 28, Жининь хот дахь “Ренчень” хорих ангид 202, нийт 500 орчим хоригдол коронавирусийн халдвар авсан мэдээ байна.
Харин энэ өвчний тархалт БНСУ-д эрчимтэй тархаж байгаа нь олон нийтийг илүүтэй түгшээх боллоо. Солонгост 82 хүн халдвараар өвдсөн нь батлагдаж, Дегу, Гёнбуг дүүрэгт 30 хүн нэмэгджээ. Халдварт өртөж магадгүй хүний тоо 12079 болсон байна.
Үүнээс цэцэрлэгийн багш, дамжааны багш гэх мэт хүмүүс халдвар авсан учир Дегу хотод онц байдал зарлаж, албан ёсоор хөл хорионы дэглэмд шилжсэн.
Мөн 90 хүнд ханиах халуурах шинж илэрсэн дуудлага ирээд байгаа ч эмнэлгийн орны хүрэлцээ бага байгаа аж.
31 дэх өвчтөн хурдны галт тэргээр Сөүл хотод ирсэн нь нотлогдсон тул галт тэргэнд явсан зорчигчдыг яаралтай хайж олохоор ажиллаж байгаа.
Өчигдрийн 13.00 цагийн байдлаар энэ улсад 104 хvн коронавирусийн халдвар авсан гэж байсан бол энэ тоо 204-т хүрчээ. Энэ нь нэг хvний хариуцлагагvй vйлдлээс болсон гэдгийг онцолж байгаа юм. Учир нь 61 настай эмэгтэй 38.8°С хүртэл халуурсан ч эмчээс зөрж гараад 2/6-16-ны өдрүүдэд вирүсээ тарааж гадуур зугаалж сүмээр 2 удаа хэссэн гэх мэдээлэл байгаа. Сеvл Дэгv хотуудаар 31 дэхь евчтений явсан маршрутын дагуу бvх газруудад байсан хvмvvсийг эрчимжvvлж шалгаж байна.
Дэгү хотод халдвар тараасан эмэгтэйн явсан маршрутыг зурагаар үзүүлье.