Нүүр хуудасМэдээНЭМҮТ: Тархины харвалтын шинж тэмдгийг эрт таних, урьдчилан сэргийлэх мэдлэг олгох өдөрлөг...

НЭМҮТ: Тархины харвалтын шинж тэмдгийг эрт таних, урьдчилан сэргийлэх мэдлэг олгох өдөрлөг зохион байгууллаа

Жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдрийг “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд тархины харвалтын эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэлт, шинж тэмдгийг эрт таних, яаралтай тусламж авахын ач холбогдлыг таниулах зорилгоор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Сити их сургууль хамтран тус сургуулийн багш, ажилтан, оюутнуудад ЗСӨ-ний 10 жилийн эрсдэлийн үнэлгээ, дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолтын зөвлөгөө өгөх сургалт, өдөрлөг зохион байгууллаа.

Мөн 97 дугаар сургуулийн 2 болон 4 дүгээр ангийн нийт 90 сурагчдад шүдний эрүүл мэнд, тархины харвалтын шинж тэмдгийг таних, гарын эрүүл ахуйн чиглэлээр сургалт зохион байгуулж, хүүхдүүдэд эрүүл мэндээ хамгаалах зөв дадлыг хэвшүүлэх мэдээлэл хүргэлээ.

Иргэн бүр тархины харвалтын шинж тэмдгийг таньж мэдэх, эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх, эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэх нь харвалтын эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН