НЕБ-ын 32 дугаар сургууль нь 1965 онд байгуулагдсан, өдгөө 60 жилийнхээ ойтой золгож байна. 1997 онд Монгол улсын гэгээрлийн яамны шийдвэрээр “Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай” сургууль болсон.
Мөн оны 10 сарын 21-ний өдрийн ХУД-ийн Засаг даргын 397 дугаар захирамжаар “Математик эдийн засгийн гүнзгийрүүлсэн сургалттай” бүрэн дунд сургууль болж үйл ажиллагаагаа өргөжүүлж байжээ.
Харин 2000 оны 11 сарын 29-ний өдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн 24 дүгээр тогтоолоор нэрт математикч Пагважавын Энхболдын нэрэмжит сургууль болсон.
П.Энхболд нь 1976 онд Х.Хандсүрэн багштай 1а ангид элсэн суралцаж, тооны хичээлдээ илүү сонирхолтой сэтгэхүй сайтай сурагч байжээ.
Энэ жилийн хувьд, нэрт математикч П.Энхболдын нэрэмжит улсын XVII-р уралдааныг,
I. П.Энхболдын 1975 оны улсын математикийн олимпиадын аварга болсны 50 жилийн ой.
II. 32 дугаар сургуулийг П.Энхболдын нэрэмжит болгосны 25 жилийн ой.
III. Төрөлх 32 дугаар сургуулийн 60 жилийн ойн хүрээнд тэмдэглэх юм байна.
Тиймээс нэрт математикч П.Энхболдын нэрэмжит Улсын математикийн XVII уралдааныг ерөнхий боловсролын 2-12 дугаар ангийн сурагчид, бага боловсролын багш нар, Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургуулийн багш нар, оюутан, математик сонирхогчид оролцох чөлөөт ангилал зэрэг өргөн хүрээгээр зохион байгуулах юм.
Уралдааныг БЕГ, П.Энхболд сан, НЕБ-ын 32-р сургууль хамтран тус сургуульд зохион байгуулна.
УРАЛДААН ЯВАГДАХ ХУГАЦАА: 2025.04.07 -ны өдөр 10:00 цагт- 5, 7 дугаар ангийн ангилал 13:30 цагт- 2, 6,12 дугаар ангийн ангилал 2025.04.08-ны өдөр 10:00 цагт- 4, 8,10 дугаар ангийн ангилал 13:30 цагт- 3, 9,11 дүгээр ангийн ангилал 2025.04.09-ний өдөр 10.00 цагт – Чөлөөт ангилал 13:30 цагт – Бага ангийн багшийн ангиллаар явагдах юм байна.