Нүүр хуудасМэдээНӨАТ: 10 сард 3 улирлын буцаан олголт хийгдэнэ

НӨАТ: 10 сард 3 улирлын буцаан олголт хийгдэнэ

НӨАТ-ын буцаан олголтыг улиралд тутамд иргэдийн дансанд шилжүүлдэг билээ.

Тодруулбал,

  • Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.

Иймд иргэд гуравдугаар улирлын буцаан олголтоо авахын тулд аравдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө худалдан авалтын баримтуудаа цахим системд бүртгүүлэх шаардлагатайг Татварын ерөнхий газраас санууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН