Энэ сарын 12-ны өдөр Хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд МАН, АН, ХҮН намын удирдлагууд гарын үсэг зурсантай холбоотой УИХ-дахь АН-ын бүлгийн зарим гишүүд, бүлгээр хэлэлцээгүй асуудалд гарын үсэг зурлаа хэмээн сошиалд шүүмжилсэн. Уг үйл явдлын талаар АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибалаас тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ, “УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Хамтарсан Засгийн газарт орж ажиллах эрх баригчдын саналыг манай нам дүрмийн хүрээнд ҮБХ, УТЗ-өөр тус тус хэлэлцүүлж дэмжсэн. Яг ийм ижил зарчмаар, УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнг үндэслэн, намын даргад итгэл хүлээлгэж улираан ажиллуулах тухай хурлаар Лу.Гантөмөр даргад нам төлөөлж Хамтарсан Засгийн газартай гэрээ хийх эрхийг ч мөн олгосон. Ийм учраас намын дарга, ҮБХ болон УТЗ-өөс өөрт олгогдсон эрхийн хүрээнд уг гэрээнд гарын үсэг зурсан гэж ойлгож болно” гэв. Мөн түүнчлэнн МАН,АН,ХҮН намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан нийтлэг зорилтыг гэрээнд хэрхэн тусгасан тухай МУ-ын сайд Э.Одбаяр УИХ-дахь АН-ын бүлгийн гишүүдэд танилцуулах үүргийг хүлээсэн гэдгийг хэлсэн юм.