-8 C
Ulaanbaatar
Лха, 03 3 сар 2021 23:20:05
Нүүр хуудас Мэдээ Н.Наранбаатар: Гадна талаас нь хараад хуцдаг юм биш шүү

Н.Наранбаатар: Гадна талаас нь хараад хуцдаг юм биш шүү

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг УДБЭТ, УДЭТ, Үндэсний номын сангийн барилгыг шинэчлэхээр 2020 оны төсөвт тусгасан 12 тэрбум төгрөгийг зогсооно гэж мэдэгдсэн. Энэ шийдвэрийн дагаа Сангийн яам болон Засгийн газарт хандахаа ч мэдэгдсэн.

Харин энэ шийдвэрээ эргэн харж, олон жил хүлээгдсэн шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэх хүсэлтээ уран бүтээлчид илэрхийллээ. Тиймээс уран бүтээлчдийн зүгээс “Соёлын шинэчлэлийг дэмжье” хурлын үеэр мэдээлэл хийсэн юм.  

УДЭТ-ийн захирал Д.Цэрэнсамбуу: Бид маш их харамсаж байна. Бид ядарч, зовж байна гэсэн гомдол саналаа төр засагт хэлж байгаагүй. Орчин цагийн соёл урлагийн байгууллага үүсч хөгжөөд 100 хүрэхгүй жил болж байна. Аливаа улс үндэстэн тусгаар байхын тулд үндэсний номын сан, үндэсний театр, музейтэй байх ёстой. Тухайлбал, 1931 онд улсын төв театрыг байгуулсан байдаг. Энэ үйл явцыг түүхчид нүүдэлчин ардын оюуны ертөнцөд хийсэн оюуны хувьсгал болсон гэж үнэлдэг.  Театр 90 шахам жил ажиллахдаа төр, түмэн олныхоо хайранд хөгжиж дэвжиж ирсэн, сайн сайхан зүйл олон байгаа. Үүний зэрэгцээ дэлхийгээс, нийгмээс хоцрогдсон олон зүйл байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд Монголын соёл урлагт төрөөс явуулж байгаа бодлого шаардлагын түвшинд хүрэхгүй байна. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар олон асуудлыг анхаарч, тодорхой шийдвэрүүдийг гаргасан нь бидэнд төр засагтай гэдгийг мэдрүүлсэн.  Өнгөрсөн онд бидний цалин 8-35 хувиар нэмэгдсэн. Олсон орлогыг нь тухайн хамт олон захиран зарцуулах эрх олгосон. Мэргэжлийн урлагийн газруудын барилгын асуудлууд хүнд байна. Энд төр засаг анхаарч, ивээл хайраа өгч эхэлж байтал буруу зөвөөр мушгиж байгаад бид маш их харамсаж байна”.
 
Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо: Бидний хүлээж байсан соёлын шинэчлэлийн шийдвэр зогсч байгаа нь маш харамсалтай. Гурван байгууллага маань модон карказ бүхий тоосгон барилгад үйл ажиллагаа явуулдаг. Ашиглалтын 70-аад жилийн хугацаанд их засвар хийгдээгүй. Гамшиг эрдслийн үнэлгээгээр ашиглалтын шаардлага хангахгүй, ослын байдалтай гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллагууд гаргасан. Бид өөрсдийн хүслээр энэ байдлыг тэвчээд дуртай ажлаа хийгээд явдаг. Гэвч үнэхээр болохоо байж, төр засгийн анхааралд хандуулсан ч хөрөнгө оруулалт зогсч байгаа нь энд ажиллаж байгаа хүмүүс төдийгүй Монголын соёл урлагийн салбарт хүчтэй цохилт болсон үйл явдал боллоо. Биднийг төр анхаарлаа гэж баярлаж байсан. Гадна байгаа хүмүүс бидний зовлонг мэдэхгүй. УДЭТ 1960 оноос, УДБЭТ 1950 оноос,  Үндэсний номын сан 1951 оноос өнөөгийн байрандаа тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй юм.

 Н.НАРАНБААТАР УДЭТ-ын найруулагч, Төрийн соёрхолт: “Урлагийн бид хуцдаг замын ноход биш. Бид соёлыг түгээдэг, хүний оюун тархийг тэжээдэг улсууд. Сайн юм хийхэд садаа мундахгүй гэж ямар мундаг үг вэ. У.Хүрэлсүх сайд тэргүүтэй Засгийн газраас соёл урлаг руу ингэж анхаарлаа хандуулаад, тэр дундаа уран бүтээлч нийгмийн түүчээ болсон оюун санаатай тулж ажилладаг энэ улсуудыг анхаарч байгаад уран бүтээлч бид нар маш их баяртай байгаа. Театрын байгууллагад ажиллаж амьдарч байгаа улсууд, дотор нь ажиллаж байгаа хүмүүс бид ямар байгааг сайн мэднэ. Тэрнээс биш гадна талаас нь хараад хашхирдаг, хуцдаг юм биш шүү.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН