16.1 C
Ulaanbaatar
Мяг, 03 8 сар 2021 16:10:47
Нүүр хуудасЯрилцлагаН.Одгэрэл: Эхлээд судлаад үз тэгээд зоригло, зориглосон бол эргэлт буцалтгүйгээр шийд

Н.Одгэрэл: Эхлээд судлаад үз тэгээд зоригло, зориглосон бол эргэлт буцалтгүйгээр шийд

Prouvé Mongolia  Брэнд партнер Н.Одгэрэлтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэхэд таатай. Залуу хүн юу хүсэж мөрөөднө түүнийхээ дагуу хэрхэн хөдөлмөрлөж, хүсэл мөрөөдөлдөө ойртож буйн тодхон жишээ залуу лидер бүсгүйг танилцуулж байна.

Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрийгөө манай Гурван зөв вебсайтын уншигчдад дэлгэрэнгүй танилцуулна уу?

-Сайн байна уу? Танай уншигчдад болон танд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Н.Одгэрэл гэдэг. Prouvé Mongolia компанийн  Брэнд партнер. Мэдээлэл холбооны инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ 2012 оноос хойш ажиллаж байна.

Энэ олон сүлжээний бизнес дундаас яагаад заавал Prouvé Mongolia -г сонгох болсон бэ? Анх партнер болсон түүхээсээ хуваалцвал?

– Prouvé Mongoli захирал Б.Мөнхдорж захирлаас анх энэ бизнесийн талаар сонссон. Монголчууд бидний хувьд сүлжээний бизнес гэхээр ам муутай байдаг шүү дээ. Би ч мөн адил анх маш их эргэлзэж байсан. Партнер боллоо гэхэд би яаж тэр том том амжилтуудыг гаргах вэ? гээд л өөртөө ихээхэн эргэлзсэн шүү. Гэхдээ л тэр ижил төрлийн сүлжээний бизнес хийдэг олон байгууллага дундаас Prouvé Mongolia-г сонгож бизнесээ хийж байгаадаа маш баяртай байдаг. Prouvé Mongolia-д маш олон давуу тал байгааг олж харсан гэх үү дээ. Нэгдүгээрт бүтээгдэхүүн маш чанартай. Хоёрдугаарт партнер буюу гишүүддээ маш их өгөөжтэй нь ажилладаг нь анх намайг татсан. Анх Prouve компани Монголд албан ёсны анхны салбараа нээлээ гэж дуулаад Prouvé Mongolia-тай хамтарч бизнес хийж эхэлсэн өдгөө гурван сарын нүүрийг үзэж байна.

Prouvé Mongolia компанийн захирал Б.Мөнхдорж, Цээнэ нартай

Prouvé Mongolia-д партнер болсноор өнгөрсөн гурван сарын хугацаанд ямар ямар өөрчлөлтүүд таны амьдралд гарсан бэ?

– Партнер болоод эхний сар маш эргэлзэж, бизнестээ нэг л орж өгөхгүй, өмнөх ажлаа хийдэг байлаа. Харин хоёр дахь сараас Prouvé -г яаж зөв хийвэл амжилтад хүрэхээр байна гээд их бодож төлөвлөдөг болсон. Гурав дахь сараас эргэлт буцалтгүйгээр үндсэн ажлаа хаяад, энэ бизнес рүү бүх анхаарлаа хандуулж ажиллаж байна даа.

Монголчуудын гэр бүлийн өрхийн орлого дунджаар 1,500,000 дээш гэж хэлж болно. Харин та энэ бизнест хөл тавьснаар таны орлого ямар шат дараатайгаар өөрчлөгдөж байна вэ?

– Солонгосын хөрөнгө оруулалттай компанид 4 жилийн хугацаанд, нэг сарын 1,000,000 төгрөгийн цалинтай ажилладаг байлаа. Цалингаасаа татваруудаа төлөөд гар дээр 811,000 цалин авдаг байв.  Prouvé Mongolia -д ороод  эхний сард 799,000 мянган төгрөг, дараагийн сараас 845,000 төгрөгийн цалин тус тус авсан бол энэ сар 1,499,000 мянган төгрөгийн цалин авлаа. Ингээд ирэхээр маш богино хугацаанд миний эдийн засгийн байдал сайжраад, улам эрч хүчтэй ажиллах урам зориг төрж байгаа нь тодхон. Хэр хэмжээгээр ажиллана түүнийгээ үнэн бодитоор үнэлүүлж болдгийн жишээг биеэрээ мэдрээд сууж байна гэх үү дээ. Мөн хувь хүний хөгжил тал дээр бас ихээхэн өөрчлөлтүүд гарч байна. Олон янзын хүмүүстэй харьцаж, үүнийгээ дагаад өөрийгөө бас давхар хөгжүүлж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд би ямар ажил хийгээд ямар цалин авч байсан бол одоо юу хийгээд хэдэн төгрөгийн цалин авч байна гэсэн бодол саяхан төрсөн. Сүлжээний бизнес луйврын системтэй байдаг гэсэн харалган бодол маань өөрийн эрхгүй замхарсан. Бүтээгдэхүүний хувьд ч маш чанартай, манай гэр бүлийн байнгын хэрэглээ болсон шүү.

Түрүүн ярьсанчлан сүлжээний бизнес луйврын шинжтэй байдаг. Монголд сүлжээний бизнес хийгээд луйвардуулсан маш олон жишээ бий. Тиймээс хүмүүс анх эргэлзэх нь бол аргагүй. Гэхдээ шинээр энэ бизнест хөл тавих хүсэлтэй хүмүүст зөвлөвөл?

-Монголд олон үет маркетинг буюу сүлжээний системтэй үйл ажиллагааг хянаж буй байгууллага ер байхгүй. Хүмүүсийн мэдлэггүй байдлыг далимдуулан хуурч байгаа зөндөө тохиолдлууд байгаа. Тиймээс та бүхэн сонирхож байгаа сүлжээний бизнесээ маш сайн судлаарай. Мэдлэггүй байдлаасаа болж их алддаг. Эхлээд судлаад үз тэгээд зоригло, зориглосон бол эргэлт буцалтгүйгээр шийд гэж зөвлөмөөр байна.

Prouvé Mongolia -г хийснээс хойш таны өдөр тутмын амьдралын хэв маяг хэрхэн өрнөж байна?

-Миний амьдралын хэв маяг ихээхэн өөрчлөгдсөн. Төлөвлөгөө гаргаж төлөвлөгөөний дагуу ажиллахыг хичээж байна. Мөн гэнэтийн шуурхайлсан, ажлууд их гардаг. Жишээлбэл хөдөө орон нутагт байгаа партнеруудынхаа захиалгыг цаг тухайд нь хурдан хүргэхийн тулд шуудангаар явуулна гэх мэт. Мөн манай багын онцлог, хоорондоо маш нарийн холбоотой ажиллахыг эрмэлздэг. Шинэ, шинэ мэдээ мэдээлэл, компаниас  партнеруудаа нэг зэрэг мэдээллээ сонсож бүгд ижил боломжтой байгаасай гэж хичээж ажиллаж байна.

Prouvé Mongolia-н Брэнд Партнер гэр бүл /Нөхөр Л.Сугарбавуугийн хамт/

Таны харж байгаачлан ямар хүн энэ бизнесийг хийвэл амжилт олохоор байна вэ?

-Ер нь хүн хүний мэдлэгийн төвшин өөр өөр байдаг. Мэдлэгийн төвшнөөс улбаалаад аливаа шинэ зүйлийг харах өнцөг, хандах хандлага янз янз байдаг л даа. Харин миний хувьд “Сүлжээ” гэдэг бизнесийг тэтгэврийн хөгшчүүл, ажил олдохгүй байгаа оюутнууд хийдэг юмаа гэсэн өрөөсгөл ойлголтыг батлахыг хүсэж байна. Хүсэл эрмэлзэлтэй хэн боловч энэ бизнесийг хийж болно. Гэхдээ мэдлэг чадвартай, хэл устай мундаг боловсон хүчин бас хийж болдог юм шүү гэдгийг харуулахыг хичээж байна. Сүлжээний бизнест бид өөрсдөө хичээн ажиллаж чадвал маш их боломжтой нээлттэй байна.

Таны бодлоо Prouvé Mongolia компанийн үнэ цэнэ?

-Миний хийж байгаа бизнесийн үнэ цэнэ ёс зүйтэй шударга байдал дээр тогтдог. Миний амьдралд өгч байгаа өөрчлөлтүүд, эдийн засгийн болон хувь хүний хөгжил.

Амьдрал маань илүү сонирхолтой болж байгааг анзаарч байгаа шүү. Сүүлийн хэд хоног өөрийгөө ажиглахад аливаа зүйлийн дандаа эерэг байдлыг түрүүлж хардаг болсон байна лээ.

Prouvé брэндийн хамгийн хайртай бүтээгдэхүүн тань?

Prouvé брэндийн бүтээгдэхүүнүүд европын стандартад нийцсэн чанартай, байгальд ээлтэй, эко, нарийн тансаг үнэртэй байдаг. Мөн Францын Сүрчиг урлалын өлгий нутаг болох Грасс хотод манай брэндийн сүрчигнүүд үйлдвэрлэгддэгээрээ онцлог. Миний дурласан бүтээгдэхүүн гэвэл Грилл болон Шарах шүүгээний гель. Энэ бүтээгдэхүүний хувьд шатсан тос, түлэнхий тортог, нүүрстөрөгчийн хаягдал, хөө зэргийг арилгах чадалтай, айл бүрт заавал байх ёстой бүтээгдэхүүн юм.

Анхилуун угаалга косметик

Цаашдын зорилго тань?

-Яг энэ бизнес дээр маш том зорилго зорилт тавьсан ажиллаж байна. Манай монголчуудын хувьд ч маш том боломж байгаа гэдгийг дахин дахин хэлмээр байна. Учир нь юу вэ? гэвэл Prouvé компанийн хамгийн анхны гадаад улс дахь салбар манай улсад ажиллаж байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд монголчууд сайн ажиллаж чадна гэдгээ бас баталж харуулсан. Тиймээс заавал гадагшаа гарч хүнд хүчир ажил хийх хэрэггүй болсон шүү.

Сонирхолтой ярилцлага өрнүүлсэнд баярлалаа, сүүлийн асуултыг танд үлдээе?

-Энэ завшааныг ашиглаад Prouvé Mongolia компанийн захирал Б.Мөнхдорж, Т.Цээнэ нарт болон нийт ажлын хамт олонд нь талархсан сэтгэлээ илэрхийлье. Мөн надад итгээд энэ бизнест хөл тавьж буй шинэ партнерууддаа маш их баярлалаа бидэнд боломж байна. Харин боломжоо алдалгүй ашиглацгаая гэж уриалмаар байна.

Ярилцсанд баярлалаа

 

 

 

 

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН